Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.
Энэ даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Улсын заан Н.Жаргалбаяр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, заан цолоо батлав. Өнгөрсөн жилийн наадмын наймын даваанд Н.Жаргалбаяр заан, Ц.Содномдорж арсланд өвдөг шороодож байсан бол өнөөдөр барьцгүй хавирч давлаа.
Мөн Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын Аварга Ч.Санжаадамба шинээр харцага цолны болзол хангасан Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар,
Увс аймгийн аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь шинээр харцага цолны болзол хангасан Аймгийн хурц арслан Н.Золбоогоор,
Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга С.Мөнхбат харцага цолны болзол хангасан Аймгийн арслан Т.Бэгзсүрэнгээр тус тус долоо давж, шөвгийн дөрөвт үлдэв.