Урин дулаан цаг ирж, хүүхэд, хөгшид гадаа налайгаад сайхан байна. Гэвч энэ
сайхан улиралтай зэрэгцээд барилга бүтээн байгуулалтын ажил идэвхждэг. Мэдээж
өвөл нь барилгын ажлыг хориглодог учраас хавар, зун, намрын эхэн үеүүдэд амжуулахыг
барилгачид зорьдог билээ. Бороо ус, салхи шуургаас үүдэлтэй цаг хугацаа алдах
тохиолдлууд цөөнгүй бий. Тиймээс л хугацаа алдсан барилгачдад хурд шаардлагатай
болдог.
Харин хэт яарч, тулгамдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүй, мэргэжлийн
бус хүнийг сургалтанд хамруулалгүйгээр ажилд гаргасан зэргээс болоод эрдэнэт
хүний амь нас эрсдэх аюул байсаар л байна.
Энгийнээр хэлбэл зургаан уут шороонд л амь насаа даатгаад ямар ч бэхэлгээ,
хамгаалалтгүйгээр манай барилгачид ажиллаж байна. Үүний болж өнгөрсөн жилүүдэд хичнээн сайхан
залуус хийж бүтээх насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Дайн тулаангүй, энх
амгалан оронд зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлаас үүдэлтэй амиа алдсан хэргийн
тоо аюулын харанга дэлдэхээр байсан. Энэ тоог энэ жил ч дахиад үргэлжлүүлэх үү.
Эсвэл өнөөдрөөс цэг тавих уу.
Анхаарал болгоомжтой, хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахин
хамгаалж ажиллахыг барилгачиддаа хүсье.
Амар