Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөж, үзүүр түрүү булаалдах бөхчүүд тодорхой боллоо. Тодруулбал улсын аварга Ч.Санжаадамба улсын аварга С.Мөнхбатаар найм давлаа. Мөн улсын арслан Н.Батсуурь улсын заан Н.Жаргалбаярыг өвдөг шороодуулж улсынхаа баяр наадмаар найм дах удаагаа найм давлаа. Тун удахгүй үзүүр түрүүний барилдан эхэлж, энэ жилийн наадмыг өнгөлөх бөх тодорно.