• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

    Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

    Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

  • Улс төр
    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Эвэрт хүнээс Эвэрт үхэр хүртэл

by
2016-03-21 11:04
in Улс төр
0
SHARETWEET
 
\"\"

1835 он. Дэлхийн археологийн түүхнээ хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн нэгэн нээлт гарав. Говьд малтлага хийж байсан Бельгийн эрдэмтэн Фридрих Мейснер эвэртэй хүний гавлын яс олжээ.
 
Эхлээд археологч маань хүний гавлын ясанд эврийг суулгасан байх гэж бодож л дээ. Гэтэл эвэр нь гавлаасаа ургасан байжээ. Говь гэхэд Монгол л санаанд буудаг шүү дээ. Говь гээд цагаан дээр хараар биччихсэн болохоор Монголын говь л болж таарах гээд байгаа юм. Гадны эрдэмтэд Монголын нутгийг ухаж төнхөн гайхалтай гайхалтай олдвор олсон атлаа Монголынх гэж хэлэх гэхээр хэл нь эвэлж өгдөггүй шиг байгаа юм. Үүнийг үл өгүүлэхэд мөн 1880-аад онд Английн Бредфорд гүнлэг дэх нэгэн хиргисүүрээс хүний эвэртэй гавлын яс хэд хэд гарсан байна. Хөмсөгний нь төвгөр яснаас дээш хоёр ямхын орчимд ургасан эвэрнээс өөр гажиг эдгээр хүмүүсийн араг ясанд байсангүй.
 
Эдгээр нь хэдий үеийн хүмүүний яс вэ? Эртний л гэсэн ганц үгээр зохиот бөөрөнхийлж орхисон байна билээ. Ямар төрлийн хүний яс вэ? homo habilis, homo erectus, Neanderthals,homo sapiens  нарын алин ч биш бололтой. Эд нарын алинд нь ч эвэр байхгүй. 5-6 сая жилийн өмнө Зүүн Африкийн модон дотор бич хүн болж байхын үеийн /Australopitihecines / юм болов уу? Бас л биш бололтой. Түүнээс бүүр өмнөх юм уу? Үүнээс улбаалан дурдахад, Оросын биологийн ухааны доктор Мариковский гэгч Олон голын бэлчирт, Зүүн гарын Алатауд чулуун зэвсгийн үеийн хадны зураг судалж яваад, урт эвэртэй морь, мөн эвэртэй тэмээний зураг олсон гэнэ. Тэр үед хүнээсээ аваад амьтдаа хүртэл эвэртэй байсан юм болов уу?! Тэгээд хувьслаар эвэргүй…
 
Эвэрт хүн гэснээс улбаалаад эвэртэн тууртан гэсэн хачин өвөрмөц хэлц өнөөгийн монгол хэлэнд байдаг нь сэтгэлд сэрдхийв. Ихэс дээдэс нарыг баахан таагүй хэлсэн аястай. Энэ хэлц яаж үүссэн юм бол оо гэж гайхдаг байлаа л даа. Эвэртэн тууртан гэхээр эвэртэй, тууртай амьтан бодогдоод эвэртэй мөртлөө тууртай амьтан бол үхэр гэж юуны өмнө сэтгэлд буудаг. Үүнээс улбаалаад…
 
2011 онд Ховдод юмсан. Өдөртөө дун цагаан, үдэшдээ дэн шар, шөнөдөө азай буурал Мөнх хайрхан уулыг \”сурвалжлах”-аар явж байхдаа Тэлэнгэтийн сүрлэг хавцалд Тэлэнгэтийн буган чулуу гэж нэртэй  нэгэн пайлуур үзсэн юм. Түүн дээр үхэр дүрсэлсэн байлаа. Тийм ээ, сэлмэн эвэртэй том бух нүдээ томоор эргэлдүүлэн, охор сүүлээ ялихгүй сөхөсхийж, хэрэн зогссон нь сүртэй. Хөшөөн дээрээсээ хууран бууж ирээд сэлмэн эврээрээ салам мөргөх нь үү гэмээр. Энэ нутаг нь одоогийн байдлаар Монголын баруун хязгаар шүү дээ.
 
2015 онд Дундговьд юмсан. Дэлгэсэн, дэлгээгүй ном судар өрчихсөн юм шиг Дэл уулыг \”сурвалжлах” ажлаар явж байгаад Баруун билүүний ам руу машины хамар дөнгөж шургуултал хэдэн зэл чулуутай булш харагдвал машинаа зогсоолгон, зургийг нь авахаар гүйлээ. Хамгийн баруун захын унасан нэг пайлуур дээр үхэр сийлээстэй байж байдаг байгаа. Тийм ээ, Тэлэнгэтийнх  шиг орой нь жишүү пайлуурын титэмд  сэлмэн эвэртэй үхрийг их биеийг нь уртаар сунган сийлсэн байлаа. Энэ нутаг нь одоогийн байдлаар Монголын  төв шүү дээ. Энэ хоёр уулын хооронд шулуунаар хэдэн км зайтайг хэлж би мэдэхгүй. Үүнээс улбаалаад…
 
Манай баруун хилээс цааш нэлээд зайтай байгаа Чемурчек голын орчмоос олдсон хүн чулуун дээр мөгрүү эвэрт үхрийн зураг байсан. Хүнийх нь их бие дээр шүү! Гэтэл яг тийм үхрийн зураг Дэл уул, Өмнөговийн Далан уулын хадан дээр дан дангаараа байж байгааг молхи би \”Эртний хоёр зургаар эзнийг нь хайсан паян\” гэсэн өмнөх нэгэн өгүүлэлдээ дурдсан билээ. Энэ нь үхэр шүтлэгтэй холбоотой гэдгийг чингэхэд би хэлсэн. Өөрөөр хэлбэл онго шүтлэг буюу тотем гэдэгтэй холбоотой. Үүнээс улбаалаад…
 
Австрийн алдарт сэтгэл судаалч Зигмунд Фрейд бичихдээ, \”Овог аймгийнхан буюу тусгаар хүмүүс өөрсдийгөө амьтны нэрээр, чухамхүү шүтдэг амьтныхаа нэрээр нэрлэх нь бий. Олон овог аймгийнхан амьтны дүрсийг сүлд болгон зурж, түүгээр зэр зэвсгээ чимж, эрчүүд бие дээрээ онго шүтээнээ дүрслэж, арьсан дээрээ дүрсийг нь шивэх нь бий” (\”Тотем и табу”) гэжээ. Энэ нь Чемурчекийн хүн чулуун дээрх үхрийн зураг нутлах мэт. Мөн манайд хар сүрэгтэн (Хөвсгөл), хар үхэрт (Сүхбаатар) гэх зэрэг овогтон байдаг нь дээрх онго шүтлэгтэй холбогдож, мөнөөхөн хадны зураг болон хөшөөн дээрх сийлбэрээр нутлагдаж байгаа юм биш байгаа? Үүнээс улбаалаад…
Эврээр хэргэм зэргийг илэрхийлдзг байсан нь Дундад Азийн зоосон олдворуудаас харагдаж байна. Ямар ч л байсан IҮ-Ү зууны хүннү хаадыг нуман титэмтэй, үүнийхээ орой дээр эвэртэй, мөн далавчтайгаар дүрсэлсэн байдаг гэж Унгарын монголч эрдэмтэн Борбала Обршунский бичсэн байна. Үүнээс улбаалаад…
 
Дундад зууны үед буюу 13 зуунд үхрийг хадны зураг болон зоосоор үзүүлсэн бус харин цагаан цаасан дээр бичсэн домогт үгүүлсэн нь байна. Тухайлбал, манай алдарт \”Монголын нууц товчоон”-д \”Хорчи ирж өгүүлрүүн:.. \”Ухаагчин үнээ ирж, Жамухыг орчиж явж, гэр тэргийг инү мөргөлөөд, Жамухыг мөргөж, өрөөл эврээ хугарч, солжир эвэрт болж, \”Эврийг маань ац!” хэмээн Жамухын зүг мөөрөн, шороо сацан сацан байму. Мухлар ухаа үхэр их гэрлүгэг дээр өргөж, хөлж зүтгэж, Тэмүжиний хойноос их тэргүүгээр мөөрөн мөөрөн айсруун:
 
Тэнгэр газар эетэлдэж Тэмүжин улсын эзэн болтугай” хэмээн… гэж гардаг. Энд үхэр виваангардачийн дүрд хувилчихсан явж байна. Мөн хугарсан эвэртээ туйлын харамсаж байгаа тухайтад бас дурдагдаж байгааг хэлэхэд илүүдэх юун. Үүнээс улбаалаад…Эл бүхэн юуг харуулж байна вэ гэвэл чухамхүү миний дээр өгүүлсэн \”эвэртэн тууртан” гэдэг хэлц чухамхүү эвэртэй, тууртай үхрийг шүтэж байснаас үүдэлтэйг харуулж байна.
 
Миний багад манай нутагт хүүхдийн даахийг үргээхдээ дагзны хоёр талд туг үс үлдээдэг, түүнийг эвэр гэж нэрлэдэг байв даа. Молхи би ч тийм эвэрт явсан нэгэн. Хүүхэддээ ийн эвэр тавьдгийн учир утга нь юун? Одоо ч энэ заншил зарим нутагт байсаар байна. Өөрөө багадаа эвэртэй явсан бэлгэдэл зүйч доктор С.Дулам над үүнийг учрыг тайлбарлахдаа хүний баатар хуйхыг хамгаалах учраас эвэр тавьж байгаа юм гэсэн. Баатар хуйх гэж хүрч болдоггүй онгон зүйл л дээ. Малын толгойн баатар хуйхыг хүртэл монгол хүн иддэггүй. Дулам эрдэмтний хэлж байгаа нь ортой ч байж мэднэ. Үүнээс улбаалаад…
 
Одоо нэг үлгэр хэлсү. Би үлгэрт үйлийн үргүй дуртай. Ээжийнхээ ангир уургыг шимж торнисон шигээ аавынхаа хэлдэг үлгэрийг \”хөхөж” өссөн болоод тэр байх.
Эрт баларын цагт гэнэ. Нэг эмгэн байж гэнэ. Нар сар шиг ганц хөөрхөн охинтой юмсанж. Эмгэн \”Охиныг минь амар сайхан жаргуулах сайн хүнтэй учруулж өгөөч гэж бурхандаа мөргөдөг байж.
 
Гэтэл эвэрт хар мангас гэрийнх нь араас эмгэний үгийг сонсчихжээ. Чингээд мангас \”Маргааш өглөө мандахын улаан нарнаар хөх бух унасан хүн нар ургах зүгээс ирнэ. Түүнд охиноо өгвөл охин чинь жаргалын дээдийг эдэлнэ” гэж хэлж гэнэ.
 
Маргааш өглөө нь мань эвэрт мангас хөх бух уначихаад, эмгэнийд хүрч иржээ. Эмгэн мангасыг хараад хичнээн цочирдсон ч \”бурханаас л би гуйгаад бурхан л өг гэсэн” гээд охиноо өгөөд явуулжээ… Эвэрт мангас, хөх бух…Эвэрт мангас, эвэрт бух хоёр холбогдоод байдгийн учир юусан билээ? Үүн лүгээ хавьцалдуулаад хэлэхэд, Христийн шашинд эвэр нь шимунасын гол шинж гэгдэх бөгөөд орос ардын бэлгэ зүйд чөтгөрийг эвэртэйгээр дүрсэлдэг нь үүнтэй холбоотой болов уу. Энэ нь эртний хүмүүсийн уран сэтгэмж үү? Үүнээс улбаалаад…
 
Бурханы шашины нэгэн домог сийрүүлье.
 
Нэгэн азар агуйд зуун жил бясалгал хийхээр суужээ. Ийнхүү тэрвээр ерэн есөн жил, ерэн есөн сар, ерэн есөн хоног бясалгаад бурханы хутгийг олоход ганцхан хоног дутуу байжээ. Тэгтэл гурван хулгайч айлын том шар хулгайлаад, азарын сууж байсан агуйд авчран өвчиж, махыг эвдээд дуусч байв. Тэгснээ тэд агуйд сууж байгаа азарыг харчихуутаа гэрч байлгахгүйн тулд азарын толгойг тас цавчив гэнэ. Азар нэгэнт ид шидийг олчихсон байсны тул амилж, тасдаж хаясан үхрийн толгойг толгойныхоо оронд тавиад босч иржээ.
 
Тамын оронд толиндоо нүгэлтнийг харан мэдэж, түүнийг цээрлүүлэхээр заларч байдаг Ямандаг бурхан ингэж төрсөн ажээ. Үүнээс үүдээд бурханы шашин үүссэн нутаг гэдэг Жагарын оронд үхэр шүтдэг нь толгойд зурсхийгээд явчихав. Тэр ч байтугай үхрийг муу хийдэггүйгээр барахгүй хэвтэж байхад нь босгодоггүй, тойрч гардаг. Яагаад гэвэл үхрийг Шива тэнгэрийн амьтан дүр нь гэж үздгээс тэр.
 
Хөх бух унасан эвэрт хар мангас! Үхрийн толгойг хүзүүндээ углан амилсан Ямандаг бурхан! Дээр өгүүлснээр эврийн бэлгэдэлд сүр хүч, ид шид бүгд цогцолсон байна. Агуу их хувьслаар хүн нь ч, амьтан нь ч эврээ алдаж, ганц үхэр л эвэртэйгээ үлдсэн юм болов уу даа. Монголчууд хүүхэддээ эвэр тавихдаа түүнийг эр чадалтай, эрх мэдэлтэй байхын бэлгэдэл болгохын ялдар эвэрт дээдсээ арай санагалздаг… Тийм ээ, манай өвөг дээдэс эвэрт хүнийг мэддэг байсан юм биш үү? Гагц манайх ч биш!..
 
Го.Аким
Судлаач,нийтлэлч
2016 оны 3 дугаар сар 13
ShareTweet

Related Posts

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон
Нийгэм

2026-10-10 15:47
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Нийгэм

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

2026-10-10 15:32
Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
Нийгэм

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

2026-10-10 14:10
}

Шинэ мэдээ

by undesten

3

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

by undesten
2026-10-10 14:10
0

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
1

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

by undesten
2026-10-08 14:07
0

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

by undesten
2026-10-08 13:09
0

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

by undesten
2026-10-08 13:01
0

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

Баавгай дайрч нэг иргэн амиа алджээ

by undesten
2026-10-08 12:45
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай