\”Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхээс хуулийн
байгууллага хоёр удаа мэдүүлэг авчээ. Тус сонины өнгөрөгч 12 дугаар сарын
дугаарт \”17 жил таг дарагдсан С.Зоригийн хэрэг илэрлээ” хэмээх нийтлэл гарсан.
Энэ нийтлэлийн дараа Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өмгөөлөгчдөөрөө
дамжуулан \”Ноцтой мэдээ” сонины 34 дүгээр дугаарт нийтлэгдсэн дээрх материалыг миний нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон,
баримтгүй үйлдэл гэж зүйл хэмээнмэдэгдсэн.
Түүнчлэн \”Ноцтой мэдээ” сонины эрхлэгч
Б.Галсансүхийг өөрийг нь гүтгэсэн хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн
хэлтэст өгч шалгуулна гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн
хугацаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэсээс Б.Галсансүхийг хоёр ч удаа дуудан мэдүүлэг
авчээ. Мөн Э.Бат-Үүлээс ч мэдүүлэг авсан
байна.
Тэгвэл \”Ноцтой мэдээ” сонины эрхлэгч
Б.Галсансүх \”С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг хуулийнхан олж, шүүхээр нотолсны
дараа би Э.Бат-Үүлийн нэр төрд халдаж, гүтгэсэн үү, үгүй юу гэдэг тогтоогдоно.
Надад тодорхой эх сурвалж хэргийн талаар мэдээлсний үндсэн дээр би С.Зориг
агсны талаарх хэргийн талаар нийтлэл бичсэн. 17 жил таг дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн
гарчигтай материалаа баримтад тулгуурлаж бичсэн.
Худлаа гэвэл 17 жилийн өмнөх хэргийн гэрч Төв аймгийн хорих ангид
хоригдож буй Д.Булгантай очиж уулз. 1998 онд Э.Бат-Үүлийг хорьж, мөрдөн
байцаалт авч байсан тухайн үеийн хавтаст хэрэгтэй танилц. Тагнуулын ерөнхий
газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асуу. Дараа нь хэн нь худал
ярьсныг тогтоо” гэж хэлсэн юм.
Нинж