Монгол Улсын Засгийн газрын 142
дугаар тогтоолоор \”АСЕМ-ын үйлчилгээнд ашиглах импортоор оруулж байгаа онцгой
албан татвар болон гааль, НӨАТ-аас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины
жагсаалт”-ыг хавсралт ёсоор батлах, тогтоолын хэрэгжилтэд Сангийн сайд Б.Болор,
Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт үүрэг
болгосон байна.
Хавсралтад тусгаснаар, АСЕМ-д
зориулж Тоёота приус-30 загварын 52 ширхэг автомашиныг оруулж ирэхээр болсон
байна. Тус автомашинуудыг \”хэт моторс” компани оруулж ирэхээр болжээ. Эдгээр
автомашинд зориулж төсвөөс нэг төгрөг ч зарцуулахгүй. Харин АСЕМ-ын уулзалтын
дараа \”Хэт моторс” компани оруулж ирсэн автомашинуудаа худалдан борлуулж,
зардлаа нөхөхөөр тохиролсон байна.
АСЕМ-д дэлхийн 50 гаруй
байгууллагын 4000 гаруй зочид төлөөлөгч ирэхээр төлөвлөсөн. Тэдгээрт
үйлчлүүлэхээр \”гааль болон татвараас чөлөөлөх замаар” хувийн хэвшлүүдийг татан
оруулж байгаа юм. Гэвч АСЕМ-д үйлчлэх автомашиныг оруулж ирэх компаниудыг
хэрхэн сонгон шалгаруулж байгаа нь тодорхойгүй учраас зарим нэг эргэлзээг бий
болгоод байгаа юм.
А.Аюуш