Air China нисэх компани нислэгийн явцад тамхи татсан нисгэгчийг ажлаас нь халах шийдвэр гаргасан бөгөөд түүний уршгаар онгоц өндрөө огцом алдсан байна. Тухайн явдал долдугаар сарын 10-нд болжээ. Тээврийн Boeing 737 онгоц Гонконгоос Далин руу нислэг үйлдэж байсан бөгөөд нислэг үйлдээд 1,5 цагийн дараа газраас 8 мянган метрийн өндөрт байхдаа гэнэт өндрөө алдаж эхэлжээ.
South China Morning Post-ийн мэдэгдсэнээр онгоцны багийнхан чанга яригчаар агаарын алдагдлаас онгоц доошилсон талаар зарлажээ Агаарын хөлөг буудалдаа эргэж нислэг хийлгүйгээр Далянд амжилттай газарджээ.
Хожим, агаар алдагдлын шалтгаан нь нисгэгчид электрон тамхи татсанаас болсныг мэдсэн байна. “Болсон явдлыг мөрдөн шалгасны дараа нисгэгчидийн экипажын бүрэлдэхүүнээс хасч, хуулийн дагуу гэрээт ажиллагааг зогсоосон байна. Онгоцны багийн гишүүдэд хариуцлага тооцсон”-гэж нислэгийн компаниас мэдэгдлээ.
Хятадын иргэний нислэгийн удирдлагаас явуулсан мөрдлөгийн явцад хоёрдугаар нисгэгч зорчигсдын зааланд утаа оруулахгүйн тулд агааржуулагчийг унтраах гээд тохиолдлоор андуураад сэрүүцүүлэгч системийг унтрааснаас нисгэгчдийн бүхээг дэхь кислородын төвшин хэт унажээ.
Долоон сарын 11-нд Киевийн нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн онгоц ослын буулт хийсэн бөгөөд түүний шалтгаан нь онгоцны хөдөлгүүрт шувуу орсноос болжээ.
Ц.Пүрэвдорж