Үндэсний статистикийн хорооноос ажиллах хүчний судалгааны дүнг танилцууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны зургадугаар сарын эцэст 37.5 мянга болж, 25.8 мянга (68.8%) нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 мянга (31.2%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Энэ бүлэгт хөдөлмөрийн насны хүн ам, ажиллах хүч, ажиллагчид, ажилгүй иргэдийн талаарх мэдээллийг тусгалаа. Эдгээр үзүүлэлтийг тооцохдоо Үндэсний статистикийн хорооноос жил, улирал тутам гаргадаг “Ажиллах хүчний судалгаа”, “Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын цалингийн мэдээ”, “Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний талаарх статистикийн тойм” зэрэг хөдөлмөрийн статистикийн холбогдолтой түүвэр судалгаа, мэдээ тайлангийн үр дүнг ашигласан байна.
Монгол Улсад Ажиллах хүчний судалгаа (АХС) –г анх удаа 2002-2003 онд олон улсын нийтлэг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын нөлөөллийг тусгасан хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болсон байдаг. Харин Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд 2004 онд оруулсан нэмэлт өөрчлөлт ёсоор 2006 оноос эхлэн жил тутам АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархаадаг болсон юм.
Ажиллах хүчний судалгаагаар сонгогдсон өрхөөс мэдээллийг сар бүр цуглуулж, улирлаар нэгтгэж, үр дүнг гаргадаг. Улсын хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний мэдээ, тайлан гаргах, судалгаа явуулахад ҮСХ-ны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 01/68/94 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг мөрдөж ажилладаг байна.
“There are 25.8 thousand persons registered as unemployed”
At the end of June 2018, the Labor and Social Welfare Services Agencies have registered 37.5 thousand job seekers, of which 25.8 thousand or 68.8% were unemployed and remaining 11.7 thousand or 31.2% were employed but looking for a new job.