Хар тамхины хэргээр шалгагдаж байсан Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мөн л мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан билээ.