Тэртээ тэргүй шийдэж чадаагүй түгжирэлд чинь жирийн иргэд жилдээ 55 тэрбум 776 сая төгрөг төлж байгааг мэддэг тархи дээгүүрхэнд байна уу? Яаж гээч хамгийн бага 1600 сс хөдөлгүүртэй суудлын автомашин нэг цаг наад түгжирэлд чинь зогсоход 0.8 литр бензин зарцуулдаг. Дэлхийд ганцхан манайд хамгийн өндөр үнэтэй гээд байдаг АИ 92 бензинийг 1660 төгрөгөөр бодоход 1328 төгрөг болох юм.
Өөрөөр хэлбэл нэг жолооч өдрийн нэг цагийн түгжирэлд 1328 төгрөгийг үргүй зарцуулдаг гэсэн үг. Тэгвэл энэ хотод 311478 автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэж үзээд, түүнээс дугаарын хязгаарлалт болон хөдөлгөөнд оролцдоггүй автомашиныг хасаад 200 000 автомашин байнга замын хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл хамгийн багаар 265 600 000 төгрөг зөвхөн нэг өдөрт үргүй урсгадаг юм байна. Дээдсүүд та нар мэдэхгүй л дээ.
Энэ нь нэг сард ажлын 21 хоногтой гэж үзвэл 5 577 600 000 төгрөг, жилд \\ түгжирэл хамгийн бага байдаг 7,8 сарыг хасаад\\ 55 776 000 000 төгрөг буюу энэ нь ДНБ-ний 2.9 % -ийг эзлэж байна. Одоо тэгээд хамгийн эко, хамгийн бага овортой, эдийн засгийн хэмнэлтээр дэлхийд дээгүүр цохиж яваа приусын татварыг нэмж яах гээд байгаа юм болдоо…Мэдэхгүй байгаа бол ард биднээсээ асуулдаа. Энэ мөнгөөр бид авто замын сүлжээг сайжруулж хэзээ ч түгжирэлгүй болох цогц бүтээн байгуулалт хийж болно.
Эх сурвалж: Enkhtur Sambuu