МАХН-ын дарга
Н.Энхбаярыг хил давахыг хориглосон гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч
байсан. Тэрээр өөрөө ч энэ мэдээллийг баталж байсан юм. Тэгвэл өнгөрөгч Баасан
гаригт БНСУ-ыг зорьсон гэж эх сурвалжууд мэдээллээ. Н.Энхбаярын хувьд
БНСУ-ын Сөүл хотын эмнэлгийн байнгын хяналтанд байгаа. Гэвч өнгөрөгч хугацаанд
улс төрийн болон зарим асуудлаас болж эмчилгээнд нэлээд тасалдсан байна.
Тиймээс эмнэлгээс нь яаралтай ирж эмчилгээгээ үргэлжлүүлэхийг сануулжээ.
Харин хуулийн
байгууллагаас түүнийг шалгаж байгаа учраас хил давахыг саатуулаад байсан.
Тэгвэл ямартай ч энэ хоригоо цуцалсан бололтой юм. Тиймээс л Н.Энхбаяр намын
хурлаа зохион байгуулж, удирдлага бүтцийн өөрчлөлт хийгээд \”нутаг буцлаа”. АТГ-аас Н.Энхбаярын
дуудсан газарт нь очиж байцаалт авахаар шаардлага хүргүүлсэн. Эндээс Сөүлд
байцаалт авч магадгүй гэх хардлага төрж байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар
Н.Энхбаяр эмчилгээгээ хийлгэж байгаад сонгуулиас өмнө ирнэ гэж мэдэгдлээ.
Шар хүү