Зам, тээврийн сайд М.Зоригт Өмнөд Солонгос Улсад айлчлаад ирсэн билээ.
Айлчлалын үеэр Монгол, Өмнөд Солонгос Улсууд хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж, харилцан зөвшөөрсөн юм. Зам, тээврийн
сайд М.Зоригт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Засгийн газрын хэд хэдэн албаны
хүнтэй уулзаж ярилцсан бөгөөд Гадаад хэргийн дэд сайд Чо Тэ Юлтай уулзаж хоёр
орны гадаад харилцааны талаар хэлэлцэх үеэр Чо Тэ Юл М.Зоригтоос НҮБ-ын Хойд
Солонгосын эсрэг авсан саяхны хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй
оролцох болов уу хэмээн асуужээ.
М.Зоригт Монгол Улс Хойд Солонгосын цөмийн
бөмбөг, алсын зайн тусгалтай пуужингийн туршилтад гүнээ харамсч буйгаа илэрхийлээд
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс авсан Хойд Солонгост эсрэг чангатгасан хориг арга
хэмжээг Монгол Улсын Засгийн газар дэмжихэд бэлэн байгааг илэрхийлснийг \”Yonhap\” агентлаг мэдээллээ.