\”Даахгүй нохой булуу хураана\” гэгчээр иргэдийнхээ аж амьдралыг өөд татаж, эх
орноо хөгжүүлж чадаагүй байж дэлхийн хэмжээний том уулзалт зохион байгуулахаар
зүтгэж хэдэн жилийн төсөвтэй тэнцэх их хэмжээний мөнгө зарцуулж, эх орноо эрсдэлд
оруулсан энэ Засгийн газар ямар ч байсан АСЕМ-аа хийхээр боллоо.
Үүний цаана
иргэд л хамгийн ихээр зовж, халаасаа сэгсчүүлж байгаа бөгөөд эрх баригчдын энэ
үйлдэл иргэдийнхээ нуруун дээр гишгичэн байж гийчдээ мөрөн дээр суулган хүлээн
авч буй бялдууч ноёдын үлгэртэй тун чиг адилхан харагдаж байна. Манайхан 11 дэх удаагийн АСЕМ-ын
уулзалтыг Наадмын дараа болоод өнгөрөх хэдхэн хоногийн үйл явдлаар харж байгаа.
Тэгвэл энэ нь зөвхөн сүүлчийн арга хэмжээ бөгөөд АСЕМ-ын уулзалт нэрийн дор Монгол
Улсад есөн үйл явдал болно.
Үүний эхнийх нь ирэх дөрөвдүгээр сарын 21-22-нд
Улаанбаатарт болох гэж байна. Дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатарт болох Ази-Европын
парламентын түншлэлийн 9 дэх удаагийн уулзалт /9th meeting of the Asia-Europe Parliamentary Partnership/-д орон орны төлөөлөл болсон 250 гаруй
парламентчид оролцоно. Тэгвэл дараагийн арга хэмжээ нь:
2. Тавдугаар сарын 12-13-нд: АСЕМ-ын дээд албаныхны уулзалт /meeting of ASEM Senior Officials/
3. Зургадугаар сарын 9-10-нд: АСЕМ-ын Сангийн сайд
нарын 12 дахь удаагийн уулзалт /12th ASEM Finance Ministers\’ meeting/
4. Зургадугаар сарын 20-21-нд: АСЕМ-ын
Фермер эрхлэлтийн сургалт, Ази-Европын хүнсний аюулгүй байдлын уулзалт /Farmer Training, Asia and the European Food Safety/
5. Долдугаар сарын 1-2-нд: АСЕМ-ын 11 дэх удаагийн Иргэний дээд хэмжээний уулзалт /11th Asia-Europe civil Summit/
6. Долдугаар сарын 6-7-нд: АСЕМ-ын
залуучуудын чуулга уулзалт /ASEM youth Session/
7. Долдугаар сарын 9-10-нд: АСЕМ-ын
редакторуудын 8 дахь удаагийн дугуй ширээний уулзалт /ASEM 8th round table editors/
8. Долдугаар сарын 12-14: АСЕМ-ын дээд
албаныхны уулзалт /meeting of ASEM senior officials/
9. Долдугаар сарын 13-14-нд Ази-Европын 15 дахь удаагийн бизнесийн уулзалт /15th Asia-Europe business meeting/ тус тус болох аж. Өөрөөр хэлбэл, энэ зунжингаа Улаанбаатар
хот гаднынхны зочид, төлөөлөгчдийн хөлд дарагдах юм байна.
Төгс