Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт маргаашнаас эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид 7 хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-нөөс хичээлдээ орно. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг хүүхдүүдийг мал төллөх үеэр эцэг эхдээ туслуулах зорилгоор амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан.
Уг хуваарийн дагуу хөдөөгийн бага, дунд ангиуд гуравдугаар сарын 23-нд амарч эхэлжээ. Харин бага ангийн хичээл дөрөвдүгээр сарын 12-нд эхлэх бол дунд ангийнхан дөрөвдүгээр сарын 4-нд хичээлдээ орно. Ахлах буюу X-XII ангийн хичээл гуравдугаар сарын 16-наас 29-ны хооронд амарна.