Борооны улиралд НОБГ-ын ачаалал нэмэгддэг бөгөөд ихэнх нь үерт автлаа борооны усанд боогдсон гэх дуудлага ирдэг байна. Өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд орсон борооны улмаас олон айл өрх үерт автаж онцгойн тусламж авчээ. Тодруулбал, үертэй холбоотой 280 гаруй дуудлага ирснээс 28-д нь тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн нийслэлийн нэг дүүрэг болох Сүхбаатар дүүрэгт гэхэд үерийн усанд автсан, автах магадлалтай 600 гаруй айл өрх байна гэсэн судалгааг гарчээ.
10 хоногийн устай борооноос хойш ард иргэдэд үер усны аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж, албан байгууллагуудад үүрэг чиглэл өгснөөр өөрсдийнхөө эд хөрөнгийг хамгаалан ажиллаж буй юм. Уржигдраас эхлэн орсон борооноос хойш өнөөдрийн байдлаар НОБГ-т үер устай холбоотой ганц ч дуудлага ирээгүй байна гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.