Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт хуралдаж шийдвэр гаргалаа. Тус дүүргийн 11, 15-р хорооны нийт 14 байрны зоорийн давхар буюу В1 давхарууд их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учир тогийг бүрэн хязгаарлаж болзошгүй эрсдлээс сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
НОБГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, ОСНААУГ, УБЦТС, МХЕГ, Хувийн СӨХ зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг байруудад бүрэн үзлэг шалгалт хийж дууссан байна. Хурлаар B1 давхар, орцны лифт зэргийн тогийг үргэлжлүүлэн хязгаарлаж иргэд, оршин суугчдsн тогийг хэсэгчлэн түр хугацаагаар өгөх шийдвэр гаргажээ.