Нийслэлийн онцгой комиссын даргын тyшаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахалж байна.
Тус ажлын хэсэг Хан Уул дүүргийн 11, 15 дугаар хорооны хөрсний усанд автаж цахилгаангүй болсон 14 орон сууцны СӨХ, Орон сууцны конторын төлөөллийг оролцуулан хуралдаж Улаанбаатар хотын Захирагчийн харъяа ОСНААУГ-ын 90 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригадыг дээрх байруудад хуваарилжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр айлуудыг эрчим хүчээр хангахын тулд мэргэжлийн, техникийн, санхүүгийн шаардлагатай арга хэмжээ авсан байна. Энэ ажилд УБЦТС ХК, Баруун түгээх төв, НОБГ, ХУД-ийн ЗДТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.