“Элэгний В, Д вирусийн эсрэг тэмцье” нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 28-нд болсон. Уг хэлэлцүүлгээс гарсан үр дүн, шаардлага, иргэдийн санал хүсэлтийг өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүлээлгэн өглөө. Энэ тухай “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар “Бид Элэгний В, Д вирусийн эсрэг нэгдэн тэмцье” гэсэн нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн. Үйл ажиллагаанд оролцсон 200 орчим өвчтөн, тэдний төлөөллийн зөвлөл, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч нар, мэргэжлийн холбоод нэгдэн УИХ, Засгийн газарт гурван хүсэлтийг хүргүүлж буйгаа хэллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлтийг харгалзан үзэж, шаардлагатай зүйлсээр тусалж дэмжихээ илэрхийлэв. Мөн энэ шаардлага, хүсэлтийг ХНХЯ, ЭМЯ, ГХЯ-нд хүргүүлэх аж.
УИХ, Засгийн газарт хүргүүлсэн элэгний вирусын тухай ГУРВАН шаардлага:
Элэгний Д вирус тоолох шинжилгээ маш үнэтэй байдаг. Үүнийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх шаардлагатай байна.
Элэгний Д вирусын эсрэг гарч байгаа нэн шинэ эмчилгээг Монгол Улсын клиникийн судалгаанд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Шинээр гарч байгаа эмчилгээнүүдийг Монгол Улсын эмчилгээний жагсаалтад яаралтай оруулах шаардлагатай байна.