Хятадын олон улсын импортын үзэсгэлэн яармаг 100 хоногийн дараа нээгдэхтэй холбогдуулан мэдээлэл өглөө. Олон улсын импортын анхны үзэсгэлэн яармагт 130 гаруй улс орон, бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд 80 улс, олон улсын 3 байгууллага үндэсний үзэсгэлэн ажиллуулахаа мэдэгдээд байгаа юм байна.
Хятадын худалдааны яамны орлогч сайд Ван Бин Нань хэвлэлийн бага хурлын үеэр “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн яармагийг аж ахуйн бизнесийн яармаг, улс орны худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн гэж ангилна. Аж ахуйн бизнесийн яармаг 270 мянган м.кв талбай эзэлж, цар хэмжээгээрээ дэлхийн бизнесийн яармагийн тэргүүн эгнээнд орж, 130 гаруй улс орон бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 200 нь уг яармагт оролцохоор болсон. Анхны бүртгэлээр уг яармагт оролцох аж ахуйн нэгжүүд 100 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи дэлгэж, олон улсын хамгийн тэргүүний, хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг харуулах болно. Улс орны худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн 30 мянган м.кв талбай эзлэн, барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, аж үйлдвэрийн байдал, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, тэрчлэн орон нутгийн бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлэх болно.” гэлээ. Мөн үзэсгэлэн яармагийн хүрээнд цөөнгүй улс орон цогцолбор арга хэмжээ зохион байгуулах юм байна.