Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт долдугаар сарын 26-ны орой үзүүлэхээр ирсэн нэгэн хүн тус эмнэлэгийн жижүүр эмчийг зодож танхайрчээ. “Зүрх салгалаад байна” гэсэн өгүүлэмжтэй 103-аар яаралтай тусламжийн тасагт ирсэн байна. Болсон хэрэг явдлыг тодруулбал, жижүүр эмч Эрчимт эмчилгээний тасагт хүнд хүн хэвтүүлээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирэхэд нь 103-аар ирсэн өнөөх хүн зоджээ. Зодуулсан эмч нь тухайн өдрийн жижүүр эмч байсан бөгөөд түүний уруулыг сэт цохиж, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч улайсан байна. Одоогоор энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар эмчийг зодож танхайрсан иргэн архи уусан байсан ч өөрийгөө хянах чадвартай байсан ажээ.