Украины Карпатын хязгаарын нэгэн оршин суугч 7 сартай төрсөн хүүхдээ 3,7 мянган ам доллараар зарах гэж байсныг таслан зосоож баривчиллаа хэмээн тус улсын Үндэсний цагдаагийн газрын орлогч дарга Вячеслав Аброськин өнөөдөр мэдэгдлээ. Үүнээс өмнө Украины Үндэсний цагдаагийн газрын Хүний наймаатай тэмцэх албаны дарга Артем Крищенко энэ оны эхний 6 сард тус улсын хууль сахиулагчид хүний наймаатай холбоотой 200 гаруй гэмт хэргийг илрүүлэн шалгасан талаар мэдээлсэн бөгөөд тэдгээрийн 100 гаруй нь бусдын биеийг үнэлүүлэх зорилготой хүний наймааны гэмт хэрэг байсан гэжээ. Украины Үндэсний цагдаагийн газрын орлогч дарга Вячеслав Аброськины мэдээлж байгаагаар одоогоор 7 сартай хүүхдийг бусдад 100 мянган гривен буюу 3,7 мянган ам доллараар зарах гэж байсан уг этгээдийг баривчлан саатуулаад байгаа бөгөөд хэргийг нарийвчлан шалгаж байгаа юм байна.