Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойд зүгт 18 км-ын зайд энэ сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 12:59 цаг 28 секундэд 4.31 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Энэ оны гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус аймгийн төвөөс 8 км-ын зайд гурван магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.