Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин өчигдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг тус дүүргийн Цагдаагийн албанаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Уг хэргийг тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И гэгчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд, маргаан дэгдээж, бусдын биед халдсан ажээ. Харамсалтай нь уг этгээд тухайн үед үүссэн асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинтэй маргалдаж, хэвлийн тус газар нь хутгалж гэмтээсэн байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт хэргийн холбогдогч И гэгч нь сэтгэцийн шезофрени хэмээх өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн эмчийн хяналтад байдаг бөгөөд уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсанд тооцогддог нэгэн ажээ. Тэрээр мөн тухайн үед биедээ учир утга нь тодорхойгүй лоозон болон сэтгүүл, “Би Монгол хүн, Трамп, Помпео” гэх мэт үг бичсэн цаас тогтоосон малгай зэргийг авч явсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Түүнчлэн уг этгээд нь сэтгэл мэдрэлийн өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг ба өдгөө хутгалуулсан иргэний биеийн байдал тогтворжиж байгаа гэх мэдээлэл ирлээ.