Ардын нам битгий хэл Ардчилсан намдаа үнэнхүү ардчиллын төлөө зүтгэж явсан хэмээн үнэлэгддэг С.Зориг амь насаа алдаад 18 дахь жилтэйгээ золгож байна. Хэргийн чухал гэрч Б.Булганыг өнгөрөгч
оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баривчилж, сэжигтнээр тооцон саяхныг хүртэл Төв аймагт
дахь урьдчилан хорих төвд ганцаарчлан хорьсон. Б.Булганыг анх саатуулан баривчлахад С.Зориг агсны амь насыг
захиалсан этгээдүүд баригдах нь гэдэг итгэл үнэмшил төрж эхэлсэн. Гэсэн ч
эцэстээ захиалагч нарыг илрүүлэх бус Б.Булганыг залхаан цээрлүүлж ам нээхгүй
болгоод байна уу даа гэсэн хардлага төрүүлсэн.
Энэ нь Б.Булганыг чухам ямар учраас сэжигтнээр тооцон баривчилсныг одоог хүртэл хуулийнхан нууж албан ёсны тайлбар, мэдээлэл өгөөгүйгээс харж болно. Албаныхан Б.Булганыг баривчилсан даруйдаа урьдчилан хорих
461 дүгээр ангид хорьж, төд удалгүй Төв аймгийн хорих руушилжүүлж, ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй хорьж байв. Тэгвэл ямартай ч, Б.Булганыг тэндээс нь 461 дүгээр анги уруу буцаан шилжүүлээд байна. Энэ нь тун удахгүй түүнийг суллахын
цондон бөгөөд Б.Булганыг баривчилж олон сар хорьсон нь зүгээр л \”сонгуулийн шоу”
болж өнгөрч байгаа нь энэ юм.