Азийн Хөгжлийн Банкнаас явуулсан судалгаагаар Монгол
Улс болон Ази тивийн хөгжиж буй бусад орнуудын дийлэнхэд нь эдийн засгийн өсөлт
удааширна гэж дүгнэжээ. Шинжээчдийн дүгнэсээр 2016 болон 2017-нд Ази тивд
ДНБ-ий өсөлт 5.7 хувьтай байх аж. Харин өнгөрөгч 2015 онд энэ үзүүлэлт Азид 5.9
хувьтай байсан аж. Харин Монгол Улсын хувьд ДНБ-ий өсөлт 2016 онд 0.1, 2017 онд
0.5 хувьтай байх аж. Энэ нь маш муу үзүүлэлт бөгөөд бүс нутаг болон олон улсад
ашигт малтмалын үнэ огцом унаснаас ганцхан уул уурхайгаас хамааралтай эдийн
засагтай Монгол Улсыг тун хүнд байдалд оруулж, эдийн засгаа олон салбарт хөгжүүлэхийг
анхааруулж байна. Тэгвэл 2015 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2.3 хувьтай байжээ.
2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай гарч дэлхийн хамгийн
өндөр эдийн засгийн өсөлттэй орноор тодорч, \”Гиннес”-ийн номонд бичигдэх амжилт
үзүүлсэн. Гэсэн ч тэр үеэс хойш Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтмол буурсаар
2017 онд Африкийн буурай орны ДНБ-ий өсөлтөөс ялгагдахгүй 0.5 хувьтай болох нь.
Төгс