Өнгөрөгч бямба гариг буюу энэ дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Халимагийн
нийслэл Элиста хотод тэмцээнээр очсон Дагестаны тамирчдын нэг нь Халимагийн ард
түмний бахархал болсон бурхан багш Буддагийн баримал уруу хөлөө жийж, аманд нь
хөлөө хүргэсэн үйлдэл бүхий бичлэгийг интернэтэд тавьжээ. Энэхүү үйлдэл төд
удалгүй Халимагийн залууст хүрч, уур бухимдсан иргэд асар олон болж, тэд тухайн
орой нь гаднын тамирчдын буусан буудлын өмнө очиж Дагестаны тамирчинг гарч ирж
Халимагийн ард түмнээс уучлал гуйхыг шаарджээ.

Энэ явдалтай холбогдуулан
Халимагт маш эрсдэлтэй байдал үүсч, цагдаа хүчнийхэн очжээ. Уурлаж бухимдсан
хүмүүс Дагестаны тамирчинг нэн даруй гарч ирж уучлал гуйхыг шаардаж Дагестаны тамирчдын хоёр автобусыг юу ч үгүй болтол нь эвджээ. Хүний амь нас ч хохирч болох энэхүү үйл явдалтай холбогдуулан Дагестаны
тамирчин цугласан олны өмнө өвдөг сөгдөж, Халимагийн ард түмнээс уучлалт гуйсан
ч өршөөлийн үгээ дутуу хэлсэн аж. Үүнийхээ дараа Дагестаны таван баг тамирчид өндөр хамгаалалт доор тэр шөнөдөө Халимгийн Бүгд Найрамдах Улсыг орхин явжээ.

Түүгээр ч зогсохгүй
ОХУ-даа хүнд гаруудад тооцогддог Чечений баг тамирчид ч бас Халимагийг яаран сандран орхицгоожээ. Гэсэн ч хэдий
Халимагийн ард түмний бухимдал тайлагдаагүй бөгөөд Дагестаны Ерөнхийлөгч өөрийн
биет төлөөлөгчөө Халимагт илгээж, биет төлөөлөгч нь Ерөнхийлөгчийнхөө нэрийн
өмнөөс Халимагийн ард түмнээс уучлалт гуйжээ. Дагестаны Засгийн газрын төлөөлөгчийн хамтаар Халимагийн Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж одоо тайвшрахыг уриалсан байна. Үүнээс өмнө Халимагийн Хууль зүйн сайд \”Үндэстний хэмжээний мөргөлдөөн гарч болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн Дагестаны тамирчинг террорист бүлэглэлтэй холбоотой байж магадгүй\” гэх зэргээр мэдэгдэж байсан бөгөөд энэ нь ямархуу хэмжээний ноцтой байдал үүссэнийг илэрхий харуулж байна.

Буудлаас нь гаргаж өвдөг сөгдүүлж байгаа бичлэг
Дагестаны Ерөнхийлөгчийн биет төлөөлөгч Халимагийн Ерөнхийлөгчийн хамтаар
Халимагийн ард түмнийг тайвшрахыг уриалж буй бичлэг
Төгс