Мэдлэгт суурилсан бизнес өндөр амжилт олж байгаагийн нэг тод жишээ.
Японы Сан Дэнши компанийн охин компани Cellebrite нь гар утас хоорондын мэдээлэл солилцох өндөр технологи боловсруулжээ. Гар утасны мэдээллийн нууцлал задлах, гар утаснаас арилгасан мэдээллийг сэргээх энэ технологийг одоогоор дэлхийн 100 гаруй орны цагдаагийн газар ашиглаж байна. Энэ графикаас хархад Cellebrite компани эзэн компани Сан Дэншигийн бизнесийн орлогыг тавхан жилийн дотор хол давсан байна.
Жилийн өмнө Сан Бернардинод болсон террорист ажиллагааг зохион байгуулсан алан хядагчдын айфоны мэдээллийг задалж өгөхийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Эйпл компаниас хүссэн ч тэд зөвшөөрөөгүй. Тиймээс Эйпл компанитай үүссэн асуудлаа шүүхээр шийдүүлэхээр болоод байсан ч Cellebrite компани дээрх технологийг боловсруулж ил болгосноор шүүхдэхээ зогсоосон байна. Холбооны мөрдөх товчоо Эйпл компанитай шүүхдэхээ зогсоолоо гэсэн мэдээ тарахтай зэрэг Сан Дэнши компанийн хувьцаа огцом өсчээ.
www.bloomberg.com