-Мөнххайрхан сум, Борт баг, Үзүүр Гялангийн хадны оршуулга-
Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олджээ.
Монгол улсын нутагт археологийн хайгуул малтлага судалгаа явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих мэргэжилийн зөвлөлийн чиглэл, зөвшөөрөлийн дагуу Төв Азийн хэмжээнд анхны иж бүрэн олдвор бүхий Түрэгийн үеийн хадны оршуулагыг Ховд аймаг өөрийн санхүүжилтээр Ховд аймгийн судлаачдын нэгдсэн багаар анх удаагаа архелогийн авран хамгаалах малтлагыг хийлгэлээ.
Уг оршуулгыг Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны 10-р сард орон нутгийн ирэгдийн мэдээллийн дагуу бүртгэн баримжуулан ажилласан. Хээрийн багийн судалгааны үр дүнд уг хадны оршуулга устаж үгүй болохоос өмнө археологийн авран хамгаалалтыг малталгыг хийлээ. Хадны оршуулагаас эмээл, хазар, шавар ваар, модон аяга, 4-н янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан 4-н шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгийн богц олдлоо.
Археологийн авран хамгаалах малтлагын багт ХИС -н Түүх, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажилласан байна.