Бразилийн үндэсний нэг паркт 21 настай Даниэль Хантер аварга том матар болон цоохор ирвэсний үхлийн тулааныг видео бичлэгт буулгаж чадсан байна. Түүний хэлснээр үхэл сөрсөн тэмцэл 15 минут орчим үргэлжилснийг Vesti дамжуулж байна. Өөрийн амины төлөөх тэмцэлд цоохор ирвэс матрын эрүүний доод хэсгээс зуурснаас түүний хазалтаас зайлахыг хичээсэн бололтой.
Аварга матар өөрийн ээлжилэн зуулттай цоохор ирвэсийг усны ёроолд авч орохыг хичээж байлаа. Гайхалтай нь цоохор ирвэс энэ үхлийн тулааны ялагчаар тодорлоо.
Ц.Пүрэвдорж