Энэ түүх эцгийнхээ тухай олж мэдэх гэсэн бие биенээ танихгүй хоёр хүний хүслээс эхлэлтэй аж. Эдгээр хүмүүст эцгийг нь олж өгсөн хувийн мөрдөгч нэг аавтай гэдгийг нь мэдээд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Ингээд 15 жилийн турш үргэлжилсэн эрэл хайгуулын дүнд шууданчаар ажиллаж байсан, өдгөө 87-той өвгөн 1300 орчим хүүхдийн эцэг болохыг олж тогтоосон байна.
Залуудаа шуудан зөөгч хийж асан \”сайн эр” тухайн цаг үеийн од болох дуучин Жонни Кэштэй тун адилхан байсан аж. Мэдээж, сайхан залуу шуудан зөөхийн хажуугаар гэртээ уйдаж суугаа эзэгтэй нарт \”хүүхэд бэлэглэдэг” байжээ.
Өвгөн шууданч үүндээ ер харамсдаггүй агаад \”Сайхан хүүхнүүдийн урилгад татгалзсан хариу өгдөг тэнэг эр байдаг юм уу?” хэмээн хээвнэг өгүүлсэн байна