Энэ сарын 4-5нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 32 настай эмэгтэй бусдад зодуулан амиа алдлаа гэсэн дуудлага ирсэн байна. Тодруулбал: Шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах зочид буудалд хэрэг гарсан аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 46 настай эмэгтэй А, 30 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй С нар талийгаач бүсгүйтэй хамт буудлын өрөөнд хамт архидан согтуурч байсан байна. Дуудлага өгсөний дагуу цагдаагийнхан очиход хохирогч 32 настай эмэгтэй амиа алдсан байдалтай байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.