Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, спортыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин Монгол” наадмын “Үндэсний cпортын VI их наадам”-ын үндэсний бөхийн барилдааны шилдгүүд тодорлоо. Үндэсний бөхийн барилаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 120 бөх хүч үзэн барилдлаа. Уг барилдааны улсын цолтой хүчит бөхийн барилаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлэн, Сэлэнгэ аймгийн хаъяат улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэж, Төв аймгийн харъяат улсын начин Г.Ганжад гутгаар байранд орлоо.
Харин аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн арслан Э.Ууганбаяр түрүүлж, Говьсүмбэр аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэв. Харин Ховд аймгийн харцага Б.Сосорбарам гуравт оржээ.