ОХУ-ын БХЯ-ын зохион байгуулж буй “Цэргийн наадам-2018 ” олон улсын наадамд 32 орны 189 баг оролцож байна. Тус наадмын хүрээнд Цэргийн дууг орос хэл дээр дуулах уралдаан болоход Монголын багийн төлөөлөгч ЦДБЭЧ-ын дуучин МУСТА Д.Бат-Орших түрүүлжээ. Тэрбээр “Легендарный Севастополь” дууг дуулж хамгийн өндөр үнэлгээг авснаар “Цэргийн наадам-2018 “-ын хаалтын ажиллагаанд уг дуугаа дуулах эрхээр шагнуулжээ. Дууны тэмцээнийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн санаачилгаар өнгөрсөн жилээс зохиож эхэлжээ.