• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Хамгийн бага өртөгтэй олборлогч л зах зээлд үлдэнэ

by
2016-04-07 17:01
in Үндэстэн
0

\"\"

Олон улсын санхүүгийн корпорацийн (IFC) Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуентэй ярилцлаа. Аль ч улс оронд өөрсдийнх нь мэдлээс хальсан, хянах боломжгүй, шалтгаалахааргүй гадаад хүчин зүйл гэж байдаг. Гэхдээ аль ч улс орны хувьд дотооддоо арга хэмжээ авч, дотоод нөхцөл байдлаа сайжруулах боломж ямагт байдаг хэмээн тэрбээр өгүүлэв.

-Зөвхөн тухайн бүс нутаг гэлтгүй дэлхийн эдийн засгийн ерөнхий дүр зургаас яриагаа эхэлье. Та 2016 оны төлөвийг хэрхэн харж байна?

-Энэ жилийн эхлэл төдийлөн сайнгүй байна. Өнгөрсөн арван хоёрдугаар сард бид \”Оюутолгой” төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар Монголын хөгжлийн түүхийн шинэ хуудсыг эргүүллээ. Харин шинэ он эхэлснээс хойш дэлхийн зах зээл ямар тогтворгүй байгааг бид харж байна. Таваарын үнийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал, хөгжиж буй зах зээлд үүссэн эрсдэл, мөн АНУ мөнгөний бодлогоо чангатгаж эхэлсэн зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, зөвхөн Монгол гэлтгүй улс орноос шалтгаалахгүй олон гадаад хүчин зүйл нөлөөлж байна. Ийм нөхцөлд Монгол Улс институтуудаа улам боловсронгуй болгож, чадамжаа дээшлүүлж, тогтвортой байдлаа хангахад анхаарах хэрэгтэй болов уу. Учир нь хэзээ нэгэн цагт дэлхийн зах зээл эргээд тогтворжино. Монгол Улс ирээдүйд өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд хүнд үед сайн ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал зах зээл сайжирч эхэлмэгц Монголын байр суурь өмнөхөөсөө бэхжиж, илүү их ашиг олж чадна.

-Бүтцийн маш том өөрчлөлт хийж байгаа Хятадад дэлхий нийтийн анхаарал төвлөрсөн байна. Энэ жил Хятадын эдийн засгийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

-Би үүнийг гэнэтийн явдал гэж хэлэхгүй. Өнгөрсөн хэдэн арван жилд Хятад хэрхэн хөгжсөнийг харвал хэзээ нэгэн цагт эдийн засгаа тэнцвэржүүлэх шаардлага гарах нь ойлгомжтой байсан. Хятад хэдэн арван жилийн турш зөвхөн экспорт, дотоодын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн загвараар хөгжсөн. Гэхдээ цаашид дундаж орлоготой орон болж, ирээдүйнхээ хөгжлийг хангахын тулд эдийн засгийн загвараа өөрчилж, дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлага байсан. Энэ ч сүүлийн хэдэн жилд хүчтэй ажиглагдсан.

Хятадын эдийн засаг өмнө нь 8-10 хувиар тэлж ирсэн. Энэ бол итгэхийн аргагүй өндөр үзүүлэлт. Ялангуяа 1.2 тэрбум хүн амтай ийм том улсын хувьд. Одоо дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон. Удахгүй өсөлтөөрөө дэлхийн хамгийн том эдийн засаг болох гэж байна. Сүүлийн үед Хятадын өсөлт удаашрах төлөвтэй болсон ч 6-7 хувиар тэлж л байгаа. Бүр таван хувиар өссөн ч 10-12 их наяд ам.долларын эдийн засгийн хувьд маш том үзүүлэлт.

Монгол Улс Хятадтай сайн харилцаатай, нөгөө талаас түүхий эд экспортлогч хөрш орны хувьд өрсөлдөх чадвараа сайжруулж, илүү чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож чадвал Хятадад өрнөж буй өөрчлөлт Монголд хүчтэй нөлөөлөхгүй. Мэдээж богино болоод дунд хугацаандаа тодорхойгүй байдал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ эцсийн эцэст нүсэр том эдийн засагтай улсын хувьд Хятадын өсөлт үргэлжилнэ. Иймээс богино хугацааны хүндрэлээс илүүтэй дээрх хүчин зүйлд анхаарах ёстой.

-Хятадын Засгийн газар юу хийж байна гэхээс гадна тэд юуг хянах боломжгүй гэдэг өнцгөөс нь харвал ямар хүндрэл тулгарч байгаа вэ?

-Энэ маш нарийн, түвэгтэй асуудал. Тэгээд ч би Хятадыг судалдаг мэргэжлийн хүн биш. Гэхдээ өнөөдөр дэлхийн эдийн засаг улам л харилцан холбоотой болж байна. Өсөлтийг ганцхан газар тодорхойлохоо больсон. Сүүлийн үед АНУ-ын эдийн засагт эерэг хандлага давамгайлж байна. Тухайлбал, ажилгүйдэл буурч, ДНБ-ий өсөлт хурдас ч, эдийн засаг нь аажмаар сэргэж байна. Америкийн эдийн засаг сэргэснээр зарим талаараа Хятадын удаашралыг сааруулах магадлалтай. Үүнээс гадна Энэтхэгийн талаар маш их ярьж байна. Цаашид дэлхийн эдийн засгийн өсөлтөд Энэтхэг хүчтэй түлхэц өгч болзошгүй гэсэн хүлээлт үүссэн.

Мөн Япон, Европын орнуудын хувьд санаа зовоох асуудал бий ч энэ улсуудад бас л бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэж байгаа. Тиймээс жаахан цаг хугацаа хэрэгтэй. Дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн өсөлт хурдан байвал хэн бүхэнд сайн байх нь ойлгомжтой. Гэхдээ нэг зах зээл удааширсан нөхцөлд өөр зах зээл сэргэдэг нь дэлхийн эдийн засагт хэвийн үзэгдэл. Эцсийн эцэст би энэ бүхнийг Монголын өнцгөөс харж яримаар байна. Аль ч улс оронд өөрсдийнх нь мэдлээс хальсан, хянах боломжгүй, шалтгаалахааргүй гадаад хүчин зүйл гэж байдаг. Гэхдээ аль ч улс орны хувьд дотооддоо арга хэмжээ авч, дотоод нөхцөл байдлаа сайжруулах боломж ямагт байдаг. Ийм учраас энэ хүнд хэцүү цаг үед Монголын хувьд институтуудаа боловсронгуй болгож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, тогтвортой байдлаа сайжруулахад сайхан боломж нээгдсэн гэсэн үг.

Эрт орой хэзээ нэгэн цагт зах зээл заавал сэргэнэ. Тэр цагт Монголын байр суурь өмнөхөөсөө хүчтэй болох бөгөөд зөвхөн хөрөнгө оруулалт татахаас гадна хөрөнгө оруулалтаа үр бүтээлтэй зарцуулах боломж бүрдэнэ.

-Монголын өнцгөөс харна гэснээс түүхий эд, таваарын зах зээлийн уналт хэр удаан үргэлжлэх бол?

-Таваарын зах зээлийн супер гэгддэг мөчлөг ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Гэхдээ таваарын зах зээл эргээд сэргэлээ гэхэд санхүүгийн хямралын өмнөх үеийн, эсвэл 2009, 2010 оны өсөлтийн үеийн өндөр ханшид хүрэхгүй байж магадгүй.

 Ийм үед Монголын өрсөлдөх чадвар маш чухал хүчин зүйл болно. Тухайлбал, зэсийн үнэ цаашид ч унах магадлалтай байгаа нь \”Оюутолгой” төсөлд нэлээд асуудал үүсгэж байна. 5-6 жилийн дараа \”Оюутолгой”-н далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсний дараа зэсийн эрэлт ямар байхыг хэн ч итгэлтэй хэлж чадахгүй байна. Гэхдээ дэлхийн зах зээлийн нийлүүлэлт ямар байхыг харвал маш чухал зүйл ажиглагдана. Олборлолтын зардлаа бууруулж, өндөр үр ашигтай болох нь давамгайлах хүчин зүйл болж ирнэ. Энэ утгаараа \”Оюутолгой” дэлхийн хамгийн чанартай төслийн нэг яах аргагүй мөн. Бүрэн ашиглагдаагүй зэс, алтны хамгийн том орд байгаад зогсохгүй \”Оюутолгой” яваандаа хамгийн бага өртөгтэй уурхайнуудын нэг болно. Өөрөөр хэлбэл, ирэх 5-6 жилд зэсийн ханш доогуур хадгалагдсан ч, эсвэл бүр унасан ч хамгийн бага өртөгтэй уурхай гэдэг утгаараа \”Оюутолгой” ашигтай ажиллана гэсэн үг.

Үнэ ханш хаашаа чиглэхийг хэн ч тааж чадахгүй. Ирээдүйд зөвхөн хамгийн бага өртөгтэй олборлогч л зах зээлд үлдэнэ. Өртөг өндөртэй уурхайнууд аажимдаа шахагдаж эхлэх учраас энэ нь амин чухал хүчин зүйл болно. Өрсөлдөх чадварын хувьд \”Оюутолгой” бол хамгийн шилдэг жишээ. Монголын эдийн засаг, Монголын зах зээл өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн хэрээр хүнд хэцүү цаг үеийг хохирол багатайгаар даван туулах чадвартай болно. Үүгээр барахгүй эргээд сэргэх цагт өмнөхөөсөө ч илүү ашиг олж чадна.

-Монголын өрсөлдөх чадварын талаар ярилцъя. Монгол Улс дэлхийн хамгийн том түүхий эд хэрэглэгчтэй зэрэгцэн оршдог. Тэгвэл энэ давуу талаа ашиглан уул уурхайн салбарын өрсөлдөх чадвараа сайжруулж чадаж байна уу?

-Нуулгүй хэлэхэд одоогийнхоос илүү ихийг хийх ёстой. Ганц Монгол Улс хүндрээд байгаа юм биш. Хөгжиж буй зах зээлүүд бүгд хямралтай нүүр тулж, түүнийг даван туулж байна. Зөвхөн даваад зогсохгүй өмнөхөөсөө ч илүү хүчтэй болж байна. Бүгд бие биеийнхээ алдаанаас сургамж авч, гадны цочролд хэрхэн тэсч үлдэх ухаанд суралцаж байгаа.

Зах зээлийн эдийн засаг Монголд 1990-ээд оны дунд үеэс эхлэн хөгжсөн. Иймд харьцангуй шинэ зүйл. \”Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө, 2000-аад оны дунд үе хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд жинхэнэ утгаараа орж ирээгүй.

Би ганцхан жишээ хэлье. Олон улсын санхүүгийн корпораци анхны оффисоо Монголд 1997 онд нээж байлаа. Маш жижиг оффистой, ганцхан ажилтантай байсан. Тэр цагаас хойш бид 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ улсад хийгээд байна. Гэхдээ үүний тэн хагасыг зөвхөн сүүлийн гурван жилд хийжээ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг эрчимтэй урагшилж байгаа ч хөгжлийнхөө дөнгөж гараан дээр байна. Ийм учраас сайжруулах зүйл олон бий.

Харин ахиц гаргах боломжтой салбаруудыг дурдъя. Нэгдүгээрт, институтийн хүчин чадал. Монгол Улс ардчилсан тогтолцоотой, хэвлэлийн эрх чөлөөтэй орон гэдэг утгаараа алдаагаа засаж, бодлогоо сайжруулах бүрэн боломжтой. Цөөн хүн амтай ардчилсан улсын хувьд шинэчлэл хийх нөхцөл бүрдсэн тохиолдолд сонгуулиар дамжуулан өөрчлөлт хийж чаддагийг бид харсан. Үүнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн санаа бодол чухал үүрэгтэй.

Мөн Монголын хувийн хэвшлийг нэрлэж болно. Гурван жилийн өмнө ирэхэд гурван сая хүн амтай энэ улсын гол салбарууд нь намайг гайхшруулсан.  Банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, түргэн эрэлттэй өргөн хэрэглээний бараа, харилцаа холбоо, уул уурхайн салбарт нь өрсөлдөх чадвар сайтай олон хувийн компани боссон байсан. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр эдгээр компани ч улам хүчтэй болно.

Үүнээс гадна мэргэжлийн түвшинд хүрэх нь чухал байна. Хүн ам зүйн хувьд Монгол бол залуусын орон. Энэ нь бас нэг давуу тал. Байгалийн баялаг, газар нутаг гол нөлөөтэй ч хүний нөөц амин чухал. Иймд Монголын боловсон хүчин илүү мэргэжлийн түвшинд хүрэх ёстой. Энэ нь ирээдүйд Монголын өрсөлдөх чадварыг сайжруулах гол түлхүүр болно.

-Тэгвэл Монголд хамгийн их санаа зовоож буй зүйл юу вэ?

-Дотоод болон гадаад хүчин зүйлээр тайлбарлая. Гадаад ертөнцийг бараг таах боломжгүй. Ялангуяа тогтворгүй байдлын хувьд таамаглахад бэрх. Дэлхийн эдийн засаг ямагт өгсөж, уруудаж байдаг. Гэхдээ уналт удаан үргэлжлэх тохиолдол бий. Хэрэв Хятадын шинэчлэл удааширч, таваарын уналт гүнзгийрч, хөгжиж буй зах зээлийн эрсдэл нэмэгдвэл бас хөрөнгө оруулагчдын хүлээлт удаан хугацаанд сөрөг хэвээр байвал Монгол Улс ч урт хугацаанд тогтворгүй орчинд хөгжихөөс өөр аргагүй. Үүнийг л бид хамгийн том эрсдэл гэж хэлнэ. Гэхдээ эрт, орой хэзээ нэгэн цагт тогтворжих нь тодорхой. Мэдээж, өнөөгийн хүндрэл хурдан дуусаасай гэж хүсэж байна.

Харин дотоод хүчин зүйлийн хувьд энэ жил сонгууль болно. Дахин хэлэхэд, Монгол Улсад зах зээлийн эдийн засаг ч, ардчилал ч аль аль нь  харьцангуй шинэ ойлголт. Жишээлбэл, би Вьетнам гаралтай Америкийн иргэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Конгресст үүссэн нөхцөл байдлыг харвал өөрчлөлт гарах нь зайлшгүй байна. Тиймээс сонгуулийн дараа өөрчлөлт гарч, Засгийн газар ч солигдож магадгүй. Гэвч энэ бол ардчилсан улс бүрт байдаг хэвийн үзэгдэл. Хамгийн гол улс төрийн хувьд ямар ч өөрчлөлт гарсан институтуудынхаа хүрээнд мэргэжлийн хүмүүсийг төлөвшүүлэх нь чухал. Ингэснээр мэргэжлийн төрийн албан хаагчид бий болно.

Өөрөөр хэлбэл, сонгуулиар улс төрийн дээд түвшинд халаа, сэлгээ хийж болох ч дунд, доод шатанд мэргэжлийн хүмүүс төрийн ажлыг гүйцэтгэх боломж бүрдэнэ.

-Сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулагчид Монголд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Мэдээж улс төрийн тогтворгүй байдал гол нөлөө үзүүлсэн гэж тэд хэлдэг. Гэхдээ дотооддоо бид дандаа ард түмнийхээ сонголтын дагуу явж ирсэн. Хэдэн Засгийн газар солигдсон нь хамаагүй. Энэ бүхэн дандаа ард түмний сонголтоор болсон. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хүссэн юмаа хийх боломж өгөхгүйд тэд дургүйцээд байгаа юм биш үү?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Тухайлбал, өнгөрсөн 10-15 жилд гадаадын хөрөнгө оруулагчидтай тогтоосон харилцаа сайжирч байгаа. Заримдаа улс төрийн ойлгомжгүй байдал үүсдэг нь үнэн. Гэхдээ ямар ч ардчилсан оронд өөрчлөлт болж байдаг. Хэзээ ч өөрчлөлт гардаггүй, улс төрийн гэнэтийн үйл явдал болдоггүй нэг улсыг нэрлээч гэвэл та хэлж чадах уу? Би үүнийг хаана ч байдаг хэвийн үзэгдэл гэж хэлнэ.

Мэдээж Монгол Улс маш төвлөрсөн эдийн засагтай. Ийм учраас санхүү, мөнгөний ганц, хоёр том бодлого явуулах, эсвэл төдий тооны том төсөл хэрэгжүүлэхэд л эдийн засагт бүхэлд нь нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа эдгээр чухал салбарт хөдөлгөөн гармагц хөрөнгө оруулалтын ерөнхий уур амьсгалд нөлөөлдөг тал бий.

Заримдаа энэ нь тогтворгүй байдал мэт санагддаг байх. Одоогийн байдлаар Монголын экспортын 90 хувь ганцхан Хятад улсаас хамаарч байна. Бас нэг улсаас хэт хамааралтай энэ  экспортын 90 хувийг зөвхөн эрдэс баялаг эзэлдэг. Тэгэхээр Хятадад маш том бүтцийн өөрчлөлт хийгдэж, зэрэгцээд эрдэс баялгийн үнэ огцом уначихсан байгаа энэ үед дэлхийн хөрөнгө оруулагчид Монголд өмнөхөөсөө илүү эргэлзэх нь ойлгомжтой.

\”Оюутолгой”-н санхүүжилтийн гэрээ Монголын хувьд түүхэн үйл явдал болсон. Ганц Монгол ч гэлтгүй өөр ямар ч улс байсан ийм хэмжээний гэрээг том үйл явдал гэж хүлээн авна. Тэр тусмаа Монгол шиг дөнгөж өндийж буй орны хувьд үнэлж баршгүй ололт.

Ялангуяа дэлхий нийт Хятадын өсөлт болон таваарын зах зээлд маш их санаа зовниж буй энэ цагт хийснээрээ ач холбогдол нь улам ч өндөрсөж байгаа юм.

Дэлхийн хэмжээний \”Rio Tinto” компани ч мөн тэргүүн зэрэглэлийн түншүүдтэй Монголд хамтран ажиллаж байна. Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага уг төсөлд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон. Ийм ээдрээтэй цагт ийм мөнгө гаргана гэдэг бол ховор үзэгдэл.

\”Энэ хэмжээний санхүүжилт нь Монголын урт хугацааны потенциалд итгэсний илэрхийлэл” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн. Үүнийг би хамгийн зөв тодорхойлолт гэж бодож байна. Ингэснээр Монголд дэлхийн шилдэг компани, банкнууд эргэн ирж, шинэ боломж бололцоо хайх болно. Ийм хүнд хэцүү цагт түүхэн гэрээ байгуулж болдгийг бид бүгд харлаа.

-Олон улсын санхүүгийн корпораци Монголд орж ирээд 19 жил болж байна. Энэ хугацаанд танай стратеги хэрхэн хувьсан өөрчлөгдөв? Энэ онд ямар салбарт анхаарах вэ?

-Бид 1997 онд анхны оффисоо Монголд нээсэн гэж өмнө нь хэлсэн. Тэр үед Монголд зах зээлийн эдийн засаг дөнгөж хөгжиж эхэлж байсан.  Уул уурхай, банк санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо гээд бүгд дөнгөж эхлэлийн шатандаа байлаа. Тиймээс бид 2000-аад онд ихэвчлэн жижиг хөрөнгө оруулалт хийдэг байлаа. Харин сүүлийн 3-4 жилд манай үйл ажиллагаа эрчимжсэн.

Монголд баримталдаг манай стратеги гурван хүчин зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт, дэлхийн түвшний тогтвортой уул уурхайн дэд бүтцийг дэмжих. Энэ бол Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжлийн суурь. Хоёрдугаарт, санхүүжилт гаргах. Ингэснээр орон нутгийн компаниуд, айл өрхүүд санхүүжилттэй болно. Үүнээс гадна гуравдугаарт, жижиг, дунд бизнес болон эдийн засгаа төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Уул уурхайн салбар Монголд асар их ач холбогдолтой. Гэхдээ уул уурхай олон ажлын байр бий болгохгүй. Төрөл бүрийн салбар, тэр дундаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт олон жижиг, дунд бизнес ажиллах ёстой. Ингэснээр эдийн засаг солонгорч, илүү ажлын байр бий болно.

Харин энэ оны төлөвийн тухайд жилийн өмнө би тантай ярилцаж байхдаа тодорхой бус байдлын талаар хэлж байсан. Тухайн үед шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байлаа. Бас \”Оюутолгой” ч урагшлаагүй, төсөв, мөнгөний бодлого дөнгөж хэрэгжиж эхэлж байсан. Хэрэв одоогийн байдлыг жилийн өмнөхтэй харьцуулбал хамаагүй сайжирсан. Одоо бид санхүүжилтийн шинэ төлөвлөгөө боловсруулж байна. Санхүүгийн салбар банкуудад санхүүжилт олоход дэмжлэг үзүүлэх ёстой. Өнгөрсөн жил банкны салбар агшсан. Зээл олголт зогссон, эсвэл бага зэрэг буурсан гэж бодож байна. Харин энэ оны хоёрдугаар хагаст \”Оюутолгой”-г тойрсон нийлүүлэлт хангамжийн бизнес идэвхжсэнээр эрэлт өснө гэсэн хүлээлттэй байгаа. Мөн зээл олголт нэмэгдэж, бизнес идэвхжинэ гэсэн хүлээлттэй байгаа учраас бид энэ жил янз бүрийн төслийг санхүүжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа.

-Энэ жил сонгуулийн жил учраас гадаад хүчин зүйлд төдийлөн анхаарахгүй байх. Харин та сонгуульд санаа зовоогүй мэт сэтгэгдэл төрлөө.

-Юуны өмнө өөрөөс тань үл хамаарах зүйлд санаа зовох хэрэггүй. Нөгөө талаас, АНУ-д өссөн хүний хувьд би сонгууль гэж юу байдгийг сайн мэднэ. Тийм учраас сонгуулийн үр дүнд гэнэтийн гэмээр зүйл болж, өөрчлөлт гарахаас ерөөсөө айдаггүй. Ардчиллын салшгүй нэг хэсэг нь энэ.

Би Монголд ирээд гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд Засгийн газар болон бизнесийн салбарын олон хүнтэй уулзсан. Бас Олон улсын санхүүгийн байгууллагад ажилладаг хүмүүстэй ярилцаж байхад Монголын соёл амьдралд дөт, хэрэгжих боломжтой юм шиг санагдсан. Монголчууд их илэн далангүй, шударга зантай. Ер нь ямар ч зах зээлд, алс ч улсад хүмүүс өнгөрснөө эргэн хараад алдаж, оносноо тунгааж үздэг. Монголын Засгийн газрын гишүүн, улстөрч эсвэл бизнес эрхлэгч аль нь ч бай бүгд аливаа юмыг зөв болгон засах чадвартай болох нь харагдсан.

Монголчууд алдаанаасаа суралцаж, өмнөхөөсөө илүү сайн ажиллаж чаддаг нь надад итгэл найдвар төрүүлдэг. Ер нь хаана ч ийм байдаг. Ардчиллын жамаар улс төрийн өөрчлөлт хийж, гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр зах зээл нь өөрчлөгдөж буй энэ үед монголчууд бодит байдлаа үнэлэн, харьцангуй хурдан засаж чаддагийг нь би үнэлдэг.

-Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга гэсэн салбаруудын аль нь эдийн засгийн удаашралтай үед Монголын хөгжилд хамгийн их түлхэц өгөх боломжтой вэ?

-Юуны өмнө дэлхийн түвшний уул уурхайг хөгжүүлэх ёстой. Ийм учраас \”Оюутолгой” төслийн хоёр дахь үе шат эхэлсэн нь маш чухал. \”Оюутолгой”-оос өмнө манай байгууллага Монголд 500 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Ингэхдээ уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулсан. Монгол цөөн хүн амтай боловч зөв бодлого боловсруулж, чанартай төслүүд хэрэгжүүлж, тогтвортой байдлыг хангаж чадвал эдийн засгийн өсөлт нь эргээд 8-10 хувьд хүрэх бүрэн боломжтой. Энэ бол маш өндөр өсөлт. Дэлхийн банк, ОУВС-гийн шинжээчид 3-4 жилийн дараа ийм өсөлтөд хүрч магадгүй гэж дүгнэсэн. Хэдийгээр одоо хүндрэлтэй нүүр тулсан ч хэдэн жилийн дараа Монголын эдийн засгийн өсөлт эргээд 8-10 хувьд хүрнэ. Ийм хурдаар өссөн тохиолдолд хотын хүн ам, дундаж орлоготой иргэдийн тоо үүнээс ч хурдан өснө.

Бид хоёр зүйлд их анхаардаг. Нэгдүгээрт, үйлчилгээний салбар. Монголын үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалтад анхаарах ёстой. Банкны салбар, жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал зэрэг салбарт маш олон ажлын байр бий болгох боломжтой.

Мөн хөдөө аж ахуйн салбарыг орхиж болохгүй. Гэхдээ үүнийг хөгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Энэ салбарыг экспортын чиглэлээр хөгжүүлбэл маш их боломж байна. Гэхдээ хангамж нийлүүлэлтийн сүлжээнд маш том доголдол байна. 60 сая малтай Монгол Улстай Хятад, Япон гэсэн маш том зах зээлүүд зэрэгцэн оршиж байна. Эдгээр улс нь малын гаралтай түүхий эдийн томоохон хэрэглэгч. Тиймээс нийлүүлэгч болоод хэрэглэгчийг холбохын тулд маш их юм хийх хэрэгтэй.

Нийлүүлэлтийн сүлжээг хэвийн болгож, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхийн тулд малаа эрүүлжүүлж, тэжээлийн эрчимжүүлсэн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Бас ложистикийг ч мартаж болохгүй. Ингэснээр Япон, Хятад, Өмнөд Солонгос, мөн Ойрхи Дорнодын зах зээлд малын гаралтай түүхий эдээ экспортлох боломж бүрдэнэ. Монголын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх ёстойг онцлон тэмдэглэмээр байна.

-Тэгвэл Монгол Улсад одоогоор төдий л анзаарахгүй байгаа ч хэтдээ гэнэтийн цочролд хүргэж болзошгүй, орхисон зүйл байна уу?

-Гэнэтийн юм дандаа болдог гэж би өмнө нь хэлсэн. Өөрчлөлт хэзээ ч дуусахгүй. Богино хугацааны хүндрэл бэрхшээл, өөрчлөлтөд анхаарлаа хэт төвлөрүүлэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулийн үр дүнг таах гэж оролдох, эсвэл Хятад яах бол, хувьцааны зах зээлийн талаар санаа зовох хэрэггүй гэж би боддог. Энэ бол богино хугацааны асуудал.

Зөвхөн өнөө, маргаашийн хүндрэлдээ хэт анхаараад байвал урт хугацааны хөгжлийнхөө үндэс суурийг тавьж чадахгүйд хүрнэ. Монголтой адил хөгжиж буй орнууд одоо боловсон хүчнийхээ мэргэжлийн ур чадварт онцгой анхаарах ёстой. Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй. Хуулийн хэрэгжилт, зах зээлийн үйл ажиллагааны хувьд тогтвортой бодлого хэрэгжүүлэх нь чухал. Далай тэнгисээр зүйрлэвэл далайн гадарга маш том давалгаатай байдаг ч доошилмогц тогтвортой боловч хүчтэй урсгал түрдэг. Ийм учраас ойрын асуудлаас илүү ирээдүйн хөгжилдөө анхаарах ёстой гэж боддог.

С.Өсөх

Эх сурвалж: \”Засгийн газрын мэдээ”

Related Posts

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо
Онцлох мэдээ

2026-11-20 13:05
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

2026-11-20 11:54
АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав
Дэлхий дахинд

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

2026-11-20 09:20
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай