Далайн нууцлаг “Мангас” Вьетнамын далайн эргээс олдсонд нутгийнхан маш их гайхацгааж байна гэж Newsflare мэдээлэлжээ. Кьензянг (Өмнөд Вьетнам) тосгоны далайн шарлагын эрэг орчмоос хэдэн зуун тэмтрүүлтэй далайн амьтныг нутгийн иргэд олжээ. Энэ амьтан юм уу эсвэл ургамал юм уу гэдгийг би мэдэхгүй”- гэж эргээс холдуулан авчирсан жуулчдын хөтлөгч хэлжээ.
Хэсэг хугацааны дараа “мангас”-ыг далайд эргүүлэн тавьжээ. “Энэ гайхалтай амьтан хэзээ нэг цагт далайгаас эргэж ирнэ тэр үед арав дахин томорсон байх болно”-гэж сэтгэл хөдөлсөн нутгийн иргэд ярьж байна.
Гэвч энэ амьтан аюултай биш бөгөөд түүний төрлийг тодорхойлсон байна. Энэ мөчирлөсөн амьтан далайн ёроолд байдаг гэнэ. Тэдгээр нь далайн ёроолд найман километрт амьдардаг бөгөөд эдгээр тэмтрүүлүүдийнхээ тусламжтайгаар далайн ёроолоос хоолоо олж иддэг гэнэ.
Ц.Пүрэвдорж