Италийн хойд хэсэгт байх Генуя хотод Полцево гол дээгүүр тавигдсан 1,1 км урт, 45 метрийн өндөртэй гүүр гэнэт нуржээ. Энэ үер гүүрэн дээр 30 гаруй автомашин байсан бөгөөд одоогоор эвдэрсэн гүүрний нуралтад чухам хэдэн хүн байгаа нь мэдэгдээгүй байна. Италийн тээврийн яамны сайд, засгийн газар удахгүй бүх улс орон даяар бүх гүүр болоод хонгилуудын аюулгүй байдлыг шалгана гэж мэдэгдсэнийг Gazeta-гаас иш татан Reuters мэдээлэв.
Гүүр нурснаас нас барагсдын тоо 38-д хүрч, 16 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 12 нь маш хүнд байна. Урьдчилсан мэдээллээс үзэхэд гүүрний гол тулгуур суларснаас их хэмжээний бороо салхинд өртсөн гэжээ. Энэ золгүй явдал наймдугаар сарын 14-ний өдөр болж олон хүн нуралтад дарагдсан байна. Моранди гүүрийг 1967 онд нээсэн бөгөөд 2016 онд төлөвлөгөөт засвар хийгдсэн байна. Гүүр гол болоод төмөр зам дээгүүр түүнчлэн гүүрэн доор оршин суугчдын байшин байдаг гэнэ.
Ц.Пүрэвдорж