Америкийн Коннектикут мужийн Бристоль хотод вино-архины дэлгүүрийн худалдагч хаанаас ч юм гарч ирсэн баавгайг оруулсангүй. Энэ тухай NBC Connecticut –ээс иш татан Lenta.ru мэдээлэлж байна.
Баавгай дэлгүүрийн орчим байх машин зогсоол хавиар тэнэж байгаад дэлгүүрийн хаалганы дэргэд ирэхэд мэдрэгчтэй хаалга автоматаар онгойжээ. Баавгайг үүдний өрөөнд орохыг харсан худалдагч доторх хаалгыг хааж амжсан байна. Тэгээд баавгай үүдний танхимд үлджээ. Тун удалгүй дэлгүүрийн хаалгаар буурал толгойтой эрэгтэй хүн юу ч мэдэлгүй үүдний танхимд орж ирснийг худалдагч анзаарч түүнийг хурдан дотогш татан оруулмагц үүдээ хаалаа. Орж ирсний дараа л тэр эр баавгайг анзаарчээ.
Ц.Пүрэвдорж