ӨАБНУ-ын үндэсний паркад аялаж явсан Габриэла Бенавидес(Gabriela Benavides) хэвлээр явагчдыг иддэг жижигхэн шувуу хорт могой руу довтолохыг харж энэ талаар хийсэн бичлэгээ Kruger Sightings сувгийн YouTube дээр нийтлэжээ.
Rhamphiophis oxyrhynchus-ийн төрөлийн хорт могой нүхэнд байхыг харжээ. Гэтэл бут сөөг орчим байдаг бор шуутай адил саарал толгойтой жижигхэн шувуу дайрчээ. Могойн нүүрэн хэсэг цусаар будагдан нүдгүй болжээ. Хорт могой дэмий л амаа ангаан хөдлөхөөс өөр зүйлгүй харин жижигхэн шувуу могойны гэдсийг цоолон дотор эрхтэнийг идэж дуусгалаа.
“Ийм жижигхэн шувуу хорт могойг алаад өдрийн хоол болгон зооглож орхино гэж бодсонгүй. Тэгээд ч могойг түүний хоолны зэсэнд байдаг гэж төсөөлсөнгүй-гэж Бенавидес тайлбарлажээ. – бид эхлээд шувуу үүрээ хамгаалж байгаа юм байх гэж бодсон гэтэл могойг тогшсоор бүр түүний дотор эрхтэн бүгдийг идэж орхисноор могой үхсэн байна.
Крюгерийн Үндэсний парк ӨАБНУ-ын зүүн-хойно байдаг. Энэ газар нутагт 1,5 мянган арслан, 12 мянган заан, 2,5 мянган зэрлэг үхэр, ирвэс мянга орчим мөн 5 мянган хирс байдаг гэнэ. Наймдугаар сарын 8-д Крюгер паркийн арслангууд зэрлэг гахайг тасдан 15 минут орчим идсэн бөгөөд дараа нь цөөвөр чонын сүрэг дайран ирж олзыг аваад зугтаж байжээ.
Ц.Пүрэвдорж