Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.Мишгээ хоёр дахь удаагийн өлсгөлөн зарлахаа мэдэгджээ. Тодруулбал, тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард жижиглэн худалдаа эрхлэгчдийн эрх ашгийн төлөө ордны хажууд нүцгэн өлсгөлөн зарлаж байсан бөгөөд үүний үр дүнд зөвшилцөлд хүрч байсан билээ. Тэгвэл энэ удаад тэрээр Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаа илэрхийлсэн байна. Тэрээр “Энэхүү өлсгөлөн нь нийт монголчуудын эрх ашигт хамаатай. Энэ тэмцлийн үр дүнг гартал өлсгөлөн үргэлжлэх болно” гэсэн бөгөөд тэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна өлсгөлөн зарлах ажээ.