Орон сууцны зээл авахаар арилжааны банкинд
хандсан гурван иргэн тутмын хоёрт нь зээл олгох шийдвэр гарч байна. Нийслэлийн
алслагдсан 3 дүүрэг, дахин төлөвлөлт, шинэ суурьшлийн бүс болон хөдөө орон
нутаг дахь орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулаад байгаа юм.
Байршил нарийн зааж өгсөн учраас 5 хувийнхүүтэй ипотекийн зээл олголт 8 хувийнхаас арай бага
байна. Өдөрт дунджаар 86 иргэн 5 хувийн зээл авч байгаа бол 93 иргэн ипотекийн
8 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байна.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар
арилжааны банкууд 942 иргэнд 44.3 тэрбум төгрөгийн ипотекийн 5 хувийн хүүтэй
зээл олгох шийдвэр гаргажээ. Зээлийн шийдвэр гарсан хоёр иргэн тутмын нэгт нь
зээл олгосон байна. Өөрөөр хэлбэл 445 иргэний 19.1 тэрбум төгрөгийн зээлийг 5
хувийг хүүтэйгээр олгожээ. Ипотекийн 8 хувийн хөтөлбөрийн хувьд ч бас адилхан
байгаа аж.
Гуравдугаар сарын 15-наас хойш нийт 1630 иргэнд 106 тэрбум төгрөгийн
зээл олгох шийдвэр гарсны талынх нь зээл олгоод байна. Харин зээлийн хүүгээ
бууруулах иргэд төдийлөн их биш байна. Өдөрт дунджаар хоёр иргэн зээлийн хүүгээ
шилжүүлж байгаагаас хөдөө, орон нутагт 5 хувийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл
сайн биш байгаатай холбоотой юм байна. Гуравдугаар сарын 15-наас хойших зээлийн
бууруулах эрх нь нээгдсэн 18.4 мянган иргэний 547 нь зээлийн хүүгээ 5 хувь
болгож бууруулжээ.