Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Тэс, голын хөндийгөөр 0-5 хэм, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 10-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10, 11-нд зарим газраар, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 10,12-нд зарим газраар, 11,13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.