ОХУ-ын Россия-1 телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар уригдан оролцсон.
Нэвтрүүлгийн үеэр тэд 1200 ширхэг сарнайг есөн минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тэр цэцгийг олох даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн байна. Ингэхдээ ердөө тавхан минутад бүгдийг нь тогтоож, алдаагүй гүйцэтгэн үзэгчдийг гайхшруулжээ. Нэвтрүүлэг ирэх есдүгээр сард олон нийтэд цацагдах юм байна.