2016 оны 04 дүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 2-7 градус, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 8-10 градус дулаан байна.