2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 2-7 хэм, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.