“Маск” продакшны жүжигчин МУГЖ П.Эрдэнэзааныг өнгөрсөн долдугаар сарын 7-нд болсон “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр,Э.Дөлгөөн нарын хуримын үеэр хоёр охид шоконд оруулжээ.
Учир нь охидоо тайзан дээр дуулахыг анх удаагаа харсан нь энэ аж. Эцэг хүний хувьд ямар их бахдан, гайхширч байгааг түүний царайнаас тодхон харж болно.Тус бичлэг Positive Mongolians хуудсанд уржигдар /2018.08.14/ тавигдсан юм. Өнөөдрийн байдлаар бичлэгийг 19 мянган хүн үзэж 5800 хүн хуваалцжээ. Бичлэгийг энд дарж үзнэ үү