Өнөөдрөөс эхлээд орон нутаг дахь интернэтийн үнэ болон хурд нийслэл хотынхтой ижил болж байна. Өмнө нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1mbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан юм.
Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэдэг байсан гэсэн үг. Тиймээс энэ ялгавартай байдлыг арилгахаар Засгийн газраас шийдвэр гаргаж интернэт үйлчилгээний хурд, багтаамжийг хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдүүлжээ.
Нинж