Монголчууд бидний хамгийн өргөн дэлгэр хэрэглээний хүнс бол малын мах, махан бүтээгдэхүүн билээ. Тэр дундаа үхрийн дотор мах, малын цул эрхтэнүүд ямар ач тустайг сонирхуулъя. Шинжлэх ухааны судалгааны түвшингээр дэлхийд тэргүүлэгч барууны орнууд үхрийн дотор мах, таван цулын хүний биед эерэг олон ач тусыг судлаж, нотлоод байна. Энэ мэдээлэл манай монголчуудад илүү ойрхон тусч байгаа болов уу. Учир нь бидний өдөр тутмын амьдралд малын мах, махан бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэдэг ба хүссэн үедээ хүнсний захаас очоод дотор гэдэс, таван цулыг сонгон хэрэглэх боломжтой байдаг шүү дээ. Ингээд эдгээрийн ач тусыг та бүхэнд хүргэж байна.
1. Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Мөн төмөрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Таны бөөрний үйл ажиллагаанд нэн сайн.
2. Зүрх. Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг их хэмжээгээр агуулдаг . Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22% иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхийг хоол хүнсэндээ өргөн хэрэглээрэй.
3. Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайн. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Ингэснээр эрэгтэй хүний бэлгийн чадвар, чалх сайжруулахад нэн тустай бөгөөд эрч хүчээр хангадаг байна.
4. Үхрийн элэг. Бярууны элэг хамгийн сайн байдаг. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ \”глутатионы коньюгаци\” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Тиймээс элэг муутай хүмүүст нэн ач тустай эмчилгээ болох аж.
5. Үхрийн хэл. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир хүний биеийн дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.
1000jor.mn