Монгол \”нээрэн” сайхан орон юм аа. Хэрвээ Африк шиг,
Америк шиг, Япон шиг байсан бол гурван сая хүнээс хэд нь амьд байх байсныг
бодоод ч хэрэггүй биз. Гэвч тийм зовлон байхгүй үнэхээр амгалан, тайван орон
юм.
Гэвч амгалан тайван байлаа гээд ямар үүдний амбаар барьж
байгаа биш ганц салхины ая даахгүй гадна пасат нь нурж унаад байгаа барилгуудыг
яах вэ. Ёстой л бага байхад \”ПЭ-дэх үү” гээд л бөглөө үлээж тоглодог байлаа.
Тэрэн шиг \”пэ” гээд үлээчихвэл нураад уначихаар барилгууд олон байна шүү.
Нөгөө байгалийн гамшиг нь тойрч өнгөрдөг тайван оронд
минь \”гурилдах” гэдэг муухай Монгол зангаас болж 3 саяуулаа \”нөгөө ертөнц”-д
очихвий дээ бурхан минь. Сая хэд хоног салхиллаа. Тэгсэн шинэ барилгууд нь
чанараа таниулж өгч байна. БЗД-т байрлах Шөнийн захын барилга, Цагаан хуаран
хотхон, СХД-т байрлах Москва хорооллын барилга гээд эхнээсээ ховхорч, гадна
пасат нь гуужиж, барилгын компаниудын үнэн нүүрийг илчилж өгч байна.
Ямар АНУ-д болдог торнадо нь дайраад өнгөрсөн биш. Ядаж л
жилийн өмнө нь Архангайд болсон шиг хар салхи нийслэлээр дайрч өнгөрсөн бол юу
ярих вэ. Гэтэл жил бүрийн хавар айлчлан ирдэг хавсаргад хана туургаа
хуулуулчихаад л сууж байна, нийслэлчүүд. Инээх юм биш шүү.
Хаврын хавсаргад ханаа хуулуулж байгаа юм чинь хар салхи
дайрвал арматурын зангидсан төмрөөс өөр зүйл үйлдэхгүй хийсч, араг яс шиг барилгууд
үлдэх вий дээ. Юун нөгөө 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Түүний талаар яриад
ч хэрэг алга.
Улсын комисс нь ажлаа хийж, амин хувиа биш ард иргэдээ
бодож, чанаргүй барилгыг хүлээн авахгүй баймаар юм. Ял нь та нар дээр л бууна
шүү.
Шар хүү