Өнөөдөр Монголын улс төр, нийгмин амьдралд олон \”ширүүн” үйл явдал өрнөсөн, баривчилгааны \”даваа” гараг гэж хэлэхээр өдөр болж өнгөрлөө. Монголоо аврах хөдөлгөөнөөс УИХ-ын дарга З.Энхболдод хандан тавьсан гурван асуултынхаа хариултыг нэхэж шаардлага хүргүүлснийхээ хариултыг баривчилгаагаар \”авлаа”. Тус хөдөлгөөний зохицуулагч н.Ганхуягыг цагдаа нар 16 цагийн үед хүч хэрэглэн баривчилж цагдан хорисон бол түүнтэй зэрэгцээд \”УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байгаа\” талаар мэдээлэл хэвлэлээр цацагдлаа.
Эрх баригчид шаардлага хүргүүлсэний нь төлөө Иргэний хөдөлгөөний зохицуулагчийг баривчилсан, дахин сонгож болохгүй УИХ-ын гишүүдийг зарласаны нь төлөө УИХ-ын гишүүн, Женко Х.Баттулгыг баривчлах гэж оролдсон нь Монголын улс төрд юу юугүй томоохон үйл явдал өрнөхөөр \”булхалзаж” байгаа үйлдэл гэж хэлж болохоор байна. Ямар үйл явдал өрнөх гээд байна вэ? Энэ бүхний хариултыг өгөх хүн гагцхүү Монгол улсын Ерөнхийлөгч байх магадлалтай.
Б.Хуяг
Эх сурвалж: Duulian.mn