Хятадын \”Нэг бүс нэг зам” бодлогын хүрээнд Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох зорилгоор Өвөр Монгол нь Монгол-Эрээн-Европ чиглэлийн олон улсын галт тэргийг нэвтрүүлэхээр болов.
Уг галт тэрэг нь Эрээн боомтоор хил дамнаж Монгол, Оросоор дайран өнгөрч, Европын улс орнуудад хүрнэ. Галт тэргэнд гол төлөв Өвөр Монголын Хөххот, Бугат, Ордос, Улаанцавын машин техникийн багаж хэрэгсэл, болд төмөр бүтээгдэхүүн, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж явах бол буцахдаа Хятадын зах зээлийн шаардлагад зохицуулж ОХУ-ын модон материал, химийн бордоо, Герман улсын машин техникийн хэрэгсэл, умард Европын орнуудын сав баглаа боодлын материал зэргийг тээвэрлэж ирэх аж.
Тус галт тэрэг арван өдөр аялаад ОХУ-д хүрч, арван хоёр дахь өдөртөө Европт хүрч буйгаараа далайн тээврээс 20 өдөр хэмнэж байгаа юм.